Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Д.Сумьяабазар УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж, Нийслэлийн Засаг дарга болох хувилбар яригдаж эхэлжээ



Ирэх аравдугаар сард орон нутгийн буюу Нийслэл хот, аймаг, сум, дүүргийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдоод байна.  Монгол Улсын аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуулинд заасны дагуу улс төрийн намууд НИТХ-ын 2020 оны сонгуульд оролцохоо илэрхийлээд буй юм.
Нийслэлийн Сонгуулийн хорооны тогтоолоор НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Нам, Ардчилсан нам, Монгол Ардын Хувьсгалт Нам, Иргэний зориг ногоон нам, Гэр хорооллын хөгжлийн нам, Монголын Социал Демократ нам, ШИНЭ нам, Хөдөлмөрийн Үндэсний Намуудыг тус тус бүртгээд байна.
 Одоогийн байдлаар Хөдөлмөрийн Үндэсний Нам НИТХ-д олонхи болсон тохиолдолд "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч, ХҮНамын Нийслэлийн Хорооны дарга Р.Наранбаярыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллуулахаа зарлаад буй.
 
Мөн сошиал орчинд  АН НИТХ-ын сонгуульд ялбал Н.Энхбаяр, С.Эрдэнэ нарыг Нийслэлийн Засаг дарга болгоно гэх мэдээлэл цацагдсан ч энэ нь бодит бус аж.
НИТХ-ын сонгуульд ялах магадлал хамгийн өндөртэй МАН-ын хувьд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар хэнийг ажиллуулах вэ? гэдгээ ч эцэслэн шийдээгүй байна.
Одоогийн байдлаар гурван хүний нэр хүчтэй яригдаж буй бөгөөд эхнийх нь МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан.
Хэрэв Д.Амарбаясгалан өөрөө зөвшөөрсөн тохиолдолд энэ хувилбар МАН-ын удирдлагын бүх түвшинд дэмжлэг авах нь гарцаагүй. Гэвч Д.Амарбаясгалан Нийслэлийн Засаг даргаар ажиллахыг зөвшөөрөх эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. 
Хоёр дахь хувилбар нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн Дарга Р.Дагва. 
 
Тэгвэл Нийслэлийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарын зүгээс гуравдахь буюу маш сонирхолтой хувилбарыг дэвшүүлж эхэлснийг эх сурвалж өгүүлж байна.Энэ нь Нийслэлийн МАН-ын Хорооны Дарга Д.Сумьяабазар НИТХ-ын сонгуульд намынхаа штабыг удирдан орж, ялалт байгуулаад Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар өөрөө ажиллах.
 
УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа шинээр байгуулагдсан Засгийн Газарт сайд болж чадаагүйдээ сэтгэл дундуур үлдсэн УИХ-ын гишүүдийн нэг нь яах аргагүй Д.Сумьяабазар. Тэр бүү хэл үүнээсээ болж Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд гар хүрсэн гэх цуу яриа ч дэгдэж байв.Юутай  ч Д.Сумьяабазар улс төрчийн хувьд зоримог маневр хийж, Нийслэл хотыг удирдахаар шийдэж буй бололтой. 
Энэ тохиолдолд УИХ-ын гишүүний ор гарч, нөхөн сонгууль болох юм.Харин МАН-ын удирдлага буюу У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарын зүгээс энэ хувилбарыг дэмжсэн эсвэл үгүйсгэсэн ямар ч хэлбэрээр хариу өгөөгүй аж.
 
 
П.Мандахжаргал
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ