Орхон /МОНЦАМЭ/Засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэрХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал,Орхон аймагтэнэ жил 126.9 мянган толгой мал хаваржиж байгаагаас 58097 мал төллөнө. Өнөөдрийн байдлаар 445 толгоймал төллөж , төл бойжилт 95.5 хувьтай байна.Нийт 21 толгой мал хорогджээ. Цаашид нутгийн хэмжээгээр мал аж ахуйн хаваржилт хүндрэх төлөвтэй байгааг онцоллоо.
Түүнчлэн хүнсний бараа бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлт хэвийн байгаа бөгөөд нөөцийг нийт хүн амд харьцуулахад гурил 52, мах 46, будаа 8, ургамлын тос 15, давс 12, элсэн чихэр 9, төмс 99, хүнсний ногооны 53 хоногийн нөөцтэй байна. Татан авалт хэвийн үргэлжилж байгаа аж.