Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

УВС: Аймгийн хэмжээнд нэг сая 464 мянган мал төллөнө


Увс аймгийн хэмжээнд энэ хавар 1,464,187 эх мал төллөх юм байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 13375 мал төллөж, төл бүрэн бойжиж байна.
Аймгийн хэмжээнд 3625 толгой мал зүй бусаар хорогдсоноос адуу 157, үхэр 176, тэмээ нэг, хонь 1599, ямаа 1692 толгой тус тус хорогдож, мал сүрэг 99.9 хувьтай онд орж байна. Малчин өрхийн 12.7 хувь, малын 1.2 хувь  отроор хаваржиж  байна.  Малчид өөрсдийн хүчээр 49220 тонн өвс, тэжээл 1362 тонн, хужир 7006 тонн, бэлтгэсэн бөгөөд тус нөөцөө  хэрэглэж дуусаж байгаа аж.
Цас ихтэй мал хорогдол гарсан эрсдэлтэй  бүс нутагт Малчин, Цагаан хайрхан Хяргас, Өндөрхангай, Түргэн суманд 17-28 см цастай, бусад суманд 8-15 см цастай байна.
Бүх сумуудын Засаг дарга нарын нөөцийн өвс, тэжээлийг үнэ тогтоон малчдад хуваарилж, байнга болон нэмэгдэл тэжээлд малыг ялган тэжээж арчилгаа маллагаанд анхаарах төл хүлээн авах зөвлөмж өгчээ.
Мал хаваржуулах, төл бойжуулах ажлын хүрээнд аймгийн нөөцөд  300 тонн өвс, 87.5 тонн тэжээл, байршуулсаныг задлаж 232 тонн өвс, 60 тонн тэжээл үнэ тогтоон хуваарилж, малыг ялгаж тэжээх ажлын зөвлөмж гарган ажиллаж байна. Улсын онцгой коммисс Баруунтуруун суманд ирж хуралдаж,  нөөцөөс 300 тонн өвс үнэгүй 370 тонн тэжээлийг 50 хувь хямдуурлан олгохоор шийдвэрлэжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ