Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Байнгын ажиллагаатай хяналтын цэгийг нийслэлийн хойд бүсэд байгууллаа

Нийслэлийн иргэдийг хүн, малын гоц халдварт өвчин, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн төсвийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн даваанд Хяналтын цэгийг байгууллаа.
Байнгын ажиллагаа бүхий Гүнтийн даваан дахь хяналтын цэгт мал эмнэлэг, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа зэрэг байгууллагын алба хаагчид байрлан цэгээр нэвтэрч нийслэлд орж, гарч буй тээврийн хэрэгсэл, зорчигчдод хяналт шалгалт хийснээр хүн, малын гоц халдварт өвчин, гарал үүслийн бичиггүй мал амьтны түүхий эд, хулгайн мод бэлтгэл, хулгайн ан зэргээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.
Тус хяналтын цэгийг мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид байрлах камержуулалт, мэдээ мэдээллээр хангах удирдлагын функц бүхий тусгай зориулалтын өрөө тасалгаагаар тохижуулсан бөгөөд ирэх хавраас тээврийн хэрэгсэл ариутгах терминал, тусгаарлах журмын хашаа, ногоон байгууламжаар тохижуулах юм. Мөн аваар осол, гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх үүднээс Гүнтийн даваа хүртэл зуслангийн замд гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг бүрэн хийсэн байна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ