Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Монгол Улсын шилдэг холбоо”-гоор Төв аймгийн Морин спорт, уяачдын холбоо шалгарлаа



Төв /МОНЦАМЭ/. Монголын Морин спорт, уяачдын холбооноос "Нээлттэй өдөрлөг-2020" үйл ажиллагааг зохион байгуулж, 2019 оны шилдгүүддээ шагнал гардууллаа.

Тусхолбооноосжил бүрМонгол Улсын Шилдэг холбоо,шилдэг уяач,шилдэг уралдаанч хүүхэд гэсэн төрлөөр оны шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалтай аж.

2019 оныМонгол Улсын "Шилдэг холбоо"-гоорТөв аймгийн Морин спорт уяачдын холбоо шалгарчээ. Мөн Батсүмбэр сумын “Хүй мандлын хүлэг” МСУХ-ны тэргүүн,аймгийн алдарт уяач Б.Бөхбат Улс, бүсийн баяр наадамд гурван айраг бусад баяр наадамд 10 айраг, түрүү хүртсэн амжилтаар "Монгол Улсын Шилдэг уяач"-аар шалгарсан бол тус сумын ЕБС-ийн тавдугаар ангийн сурагч Б.Аргабилэг Улс, бүсийн баяр наадамд гурван айраг хүртсэн амжилтаар "Монгол Улсын Шилдэг уралдаанч хүүхэд"-ээр тус тус шалгарч цом, туг, батламжаа гардан авсан юм.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ