Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ТЕГ-ын Ховд аймаг дахь газрыг Гавьяат хуульч Ц.Төмөр-Очирын нэрэмжит болголоо



Ховд /МОНЦАМЭ/.ТЕГ-ын Ховд аймаг дахь газрыг Гавьяат хуульч, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, дипломатч, ЗХУ болон БНМАУ-ын хүндэт чекист, хурандаа Цэгмэдийн Төмөр-Очир агсны нэрэмжит болгов. 

Тус шийдвэрийг Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 84 дүгээр тогтоолоор гаргасан байна. Үүнтэй холбогдуулан 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ТЕГ-ын Ховд аймаг дахь газарт Цэгмэдийн Төмөр-Очир агсны цээж баримлыг хүндэтгэн залж, түүний нэрэмжит алдрын танхимыг нээх ёслол болов. 

Тус үйл ажиллагаанд Ховд аймгийн хууль хүчний байгууллагуудын төлөөлөл, мөн гавьяат хуульч Ц.Төмөр-Очир агсны гэр бүл, үр хүүхдүүд  урилгаар оролцжээ. 

Энэхүү үйл ажиллагааг Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын 100 жилийн ойг угтан зохион байгуулснаараа онцлогтой.  

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ