Тэсрэх дэлбэрэх бодис хадгалах зөвшөөрөлгүй агуулахад тэсэлгээний бодис, хэрэгсэл хадгалж байсан хэргийг цагдаагийн байгууллагаас идрүүлэн шалгаж байна. Тодруулбал, энэ сарын 17-нд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд “Бороо гоулд” ХХК нь тэсэрч дэлбэрэх бодис хадгалах зөвшөөрөлгүй агуулахад Анфо гэх нэршилтэй тэсэлгээний 59.6 тонн бодис, тэсэлгээний хэрэгсэл 1 тонныг хадгалж байсан аж.
Зөрчлийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс илрүүлэн, үргэлжлүүлэн шалгаж байна.
Эх сурвалж: Zaluucom
http://www.zaluucom.mn/read/50cea8004