Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Архангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг зургаан аймагт зудын эрсдлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавьжээ


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор зургаан аймагт зудын эрсдлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавьжээ.
Тодруулбал, бэлчээрийн даац хэтэрсэн, зуншлага тааруу, өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймагт зудын эрсдлийн үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж, гамшиг зудын эрсдэл тогтоох ажлыг шуурхай  зохион байгуулж өгөхийг З.Мэндсайхан сайд албан бичигтээ дурдсан байна. 
Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр сүүлийн үед хур тунадас нэмэгдэх хандлагатай байгаа нь өвлийн улиралд цас орж, “цагаан зуд” болох эрсдлийг нэмэгдүүлж байгаа юм. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ