Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зүүн бүсийн аймгуудад өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахаар ажиллаж байна

Улсын онцгой комиссын гишүүд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар Хэнтий аймгийн төв Чингис хотод өнөөдөр ажиллаж эхэллээ. Зүүн бүсийн зөвлөлдөх уулзалтад Шадар сайд Я.Содбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга болон албаны бусад хүн оролцож байна.
Засгийн газраас гаргасан өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр орон нутгийн удирдлагууд онцгой анхаарах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санаачилгатай ажиллахыг Шадар сайд Я.Содбаатар үүрэг болголоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Зүүн бүсийн гурван аймгийн сумдын 50 хувь нь зуншлага сайтай, 30 хувь нь тааруу, 20 хувь нь гантай байна. Бусад аймагтай харьцуулахад зүүн бүсийн аймгууд зуншлага харьцангуй сайн байгаа учраас өвөлжилтийн бэлтгэл хангах, хадлан тэжээл бэлтгэх чиглэлээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгмйн удирдлагуудад өндөр хариуцлага ирж байгааг ухамсарлаж ажиллах шаардлагатай.
Долдугаар сарын дундаас хойш нийт нутгаар хур бороо орсон ч бэлчээрийн гарц хангалттай төвшинд сэргэж чадаагүй. Өвөл, хаврыг өнтэй давахын тулд 60.2 мянган тонн өвс, 15.9 мянган тонн тэжээл бэлтгэх шаардлагатай байгаа. Засгийн газраас хадлан тэжээл бэлтгэхэд төсвөөс дэмжлэг, татаас үзүүлэхгүй байх шийдвэр гарсан учраас орон нутгийн удирдлагууд нөөц бололцоогоо бүрэн дайчилж, малчин өрх бүрийг хадлан тэжээлээ хангалттай төвшинд бэлтгэхийг уриалж ажиллах шаардлагатай байна” гэлээ.
Өвөлжилтийн бэлтгэлийг хангах Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлээгүй, хариуцлагагүй хандсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцно гэдгийг зөвлөгөөнд оролцогчдод санууллаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ