Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зургаан аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавьжээ



Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Шадар сайд Я.Содбаатарт өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор зургаан аймагт  зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавьжээ. Бэлчээрийн даац хэтэрсэн, зуншлага тааруу, өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж, гамшиг зудын эрсдэл тогтоох ажлыг шуурхай  зохион байгуулж өгөхийг хүссэн байна. Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр  сүүлийн үед хур тунадас нэмэгдэх хандлагатай байгаа нь өвлийн улиралд цас орж, “цагаан зуд” болох эрсдлийг нэмэгдүүлж байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ