Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Интерном” дэлгүүрт гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ


НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллага явуулдаг  “Интерном” их дэлгүүрт гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ.
118775118_2381909872105215_6994059815761892015_n-6wln8nt7c2be58hw1zy1raem501mm7ktfcsvod5g4e8.jpg
Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги, Засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хүрээнд гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн түвшинг тодорхойлон, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулан ажилласан юм.
  “Интерном” номын дэлгүүр нь Монголын хамгийн том номын дэлгүүр бөгөөд шатах материал ихтэй байгууллага учир гал түймрийн эрсдэл өндөр гэж байгууллагын ажилчид болон түрээслэгч таван байгууллагын ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүгнэлээ гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ