Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Өлгий хотын «Тирлик», «Ахдам» захад үйл ажиллагаа явуулдаг 14 цайны газарт шалгалт хийв.
Шалгалтын явцад стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан 6 цайны газрын үйл ажиллагааг түр зогсоов. Үлдсэн 8 цайны газарт зөрчил арилгуулах 112 заалттай албан шаардлага өглөө.
Мөн цаашид өдөр тутмын болон их цэвэрлэгээг тогтмол хийж хэвшихийг үүрэг болголоо