Хөвсгөл аймагт хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймагт 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 26 настай эрэгтэй А нь согтуурсан үедээ 35 настай эрэгтэй Ж гэгчийг хутгалж амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан байна.
Урьдчилсан байдлаар хоёр удаа хутгалсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж. Хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.