Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүхбаатар аймгийн хэмжээнд 3000 орчим хүн хэлмэгдэж байжээ



Сүхбаатар аймгийн хэмжээнд 3000 орчим хүн хэлмэдүүлэлтийн хар шуурганд өртсөн байдаг. Цагаатгалын хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу хэлмэгдэгсдийн, одоо амьд сэрүүн байгаа хүүхдүүдэд 40-80 хүртэлх сая төгрөгийг нөхөн олгож эхэлсэн бөгөөд тус аймагт үүнд хамаарах 26 хүн байгаагаас 16-д нь дээрх нөхөх олговрыг олгожээ.

Хэлмэгдүүлэлтийн харшуурганд өртөгсдийг санан дурсах, хүндэтгэх,гэгээн дурсгалыг нь мөнхжүүлэх өдрийг жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг Сүхбаатар аймгийн ИТХ-ын Ажлын алба, Цагаатгалын комисс, Эрдэнэмандал хийдтэй хамтран тэмдэглэн өнгөрүүллээ. Уг үйл ажиллагаанд хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдийн төлөөлөл болон иргэд, ЕБС-ийн сурагчид оролцсон юм. Тэд Монгол Улсын Ерөнхий сайд асан Ц.Жигжиджавын хөшөөнд цэцэг өргөн, ном хурж, 108 зул өргөсөн юм. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ