Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд Халдварт сүрьегийн эмнэлгийн шав тавих ёслол боллоо.
Нийт 30 орны хүчин чадалтай халдвартын эмнэлгийг орон нутгийн төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр "Төгс- өнөд" ХХК гүйцэтгэж ирэх оны долдугаар сарын 01-нд ашиглалтад оруулахаар гэрээлжээ.
Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгаар жилдээ 100-120 хүн үйлчлүүлж, хэвтэн эмчлүүлдэг байна. Гэвч үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд тохирсон өрөөний стандарт байдаггүй, тохь тух муутай, өвлийн цагт хүйтэн байдаг төдийгүй халдвар хамгааллын дүрэм журам зөрчигдөх байдал гардаг аж.
Халдвартын эмнэлэгтэй болсноор үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн барилга, өрөө тасалгаатай болохоос гадна эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах боломж нөхцөл бүрдэнэ гэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Л.Баярмаа мэдээлэв.