Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Брэд Питт болон түүний шинэ найз бүсгүй Жолиг бухимдуулав


Жүжигчин Анжелина Жоли экс нөхөр Брэд Питт нь шинэ найз бүсгүйтэйгээ Жоли, Питт нарын хуримаа хийсэн газар руу явсанд уурлажээ. 56 настай Брэд Питтийн 27 настай модель Николь Потуральскитай хамт очсон газрыг Жоли, Питт нар хамтран эзэмшдэг аж. Жоли үүнд ихэд дургүйцэж байгаа талаар найзууд нь ярьжээ. Брэд хувийн амьдралаа олонд дэлгэж, сүр дуулиантайгаар Европ явсанд Жоли дургүй байгаа гэнэ.
“The Sunday Mirror”-т мэдээлснээр Брэд ч шинэ харилцааг нь сонирхож байгаа хуучин эхнэртээ дургүйцжээ. Мөн олон жил түүний эсрэг шүүхэдсэнд дургүй байдаг аж.
Анжелина Брэдийг хүүхдүүдээс нь хол байлгах гэж хичээдэг нь Брэд Питтийн найзуудын дургүйцлийг ч хүргэдэг гэнэ. Жоли, Питт нар дайсагнасан харилцаанаасаа болж олон сая ам.долларыг шүүхэд зарцуулжээ.
Брэд шинэ найз бүсгүйгээ хуримаа хийсэн газар руугаа авч явсан нь Жолигийн дургүйцлийг хүргэхээр зориудаар хийсэн үйлдэл байж ч магадгүй гэж хэвлэлүүд бичиж эхэлсэн байна.
Түүнчлэн жүжигчний шинэ найз бүсгүй Николийг нөхөртэй гэх мэдээлэл Холливудад гарчээ.
Бүсгүй 68 настай бизнесмен Роланд Мэригийн албан ёсны эхнэр хэвээр байгаа гэх бөгөөд Николь, Брэд нар жилийн өмнө Берлинд “Холливудад нэгэн удаа…” киноны нээлтийн үеэр танилцаж байжээ. 
 

https://zindaa.mn/3df2
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ