Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Булган аймагт газрын гарц сайн үнэлгээтэй байна



Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн гаргасан мэдээгээр аймгийн нийт нутгаар газрын гарц сайн үнэлгээтэй байна.

Энэ сарын эхний байдлаар нийт сумдын нутгаар ургамлын ургалтын байдал сайн 5-14 см өндөр ургажээ. Нэг га талбайд Хутаг-Өндөр, Бугат, Сэлэнгэ, Баян-Агт, Хишиг-Өндөр, Хангал суманд 3,1-4,1 центнер ургацтай байгаа бөгөөд бусад сумын нутгаар 0.7-2.8 центнер ургацтай байна гэж Ус, цаг уур орчны шинжилгээний байгууллагаас мэдээллээ.

Өнгөрсөн сард хур тунадас ахиу унасан байна. Хамгийн их тунадас Сэлэнгэ суманд орсон бөгөөд олон жилийн дундаж утгатай харьцуулбал Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Баян-Агт, Бүрэгхангай, Хангал,  Хишиг-Өндөр сумын нутгаар олон жилийн дунджаас их,  бусад газраар олон жилийн дундаж орчим тунадас орсон байна. Тал хээрийн бүсийн Баяннуур, Дашинчилэн, Рашаант зэрэг сумын нутгаар олон жилийн дунджаас 1.1-1.9 градусаар дулаан байжээ.  

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ