Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сөүл рүү нислэг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж эхэлсэн

 
УОК-ын Шуурхай штабаас өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: Наймдугаар сард нийт 18 нислэг үйлдэж, 4069 иргэнийг татан авлаа. Эдгээр нислэгээр бага насны 553 хүүхэд, эрүүл мэндийн шалтгаантай 308, хөгжлийн бэрхшээлтэй 34, өндөр настан 248, жирэмсэн эмэгтэй 100, визийн зөрчлийн улмаас саатуулагдсан дөрөв, бусад шалтгаанаар 2068 иргэн эх орондоо ирээд байна. Бусад шалтгаан дотор оюутан сурагчид, түр хугацаатай визээр явсан, сургалтад хамрагдсан хүндрэл бэрхшээлтэй иргэд хамрагдаж байгаа.
Харин тусгаарлах байрны хувьд 63 байранд 3231 иргэн бий. Үүнээс Улаанбаатар хотод 2685, орон нутагт 546 иргэн байна. Харин гэрийн ажиглалтад Улаанбаатар хотод 2684 хүн, орон нутагт мянган хүн, нийт 3684 хүн байгаа. Тусгаарлах байрны зориулалттай байгаа зарим буудал өвөлжилтийн бэлтгэл ажил хангах, шугамын засвар хийх зэрэг асуудлууд тулгарч байна. Мөн хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хүний нөөцийн хомсдол үүсэж байгаа. Эдгээр асуудлаас үүдэн “Мичид” буудал, “Бага баян” цэргийн амралтын газар үйл ажиллагаагаа есдүгээр сарын 1-нээс зогсоохоо албан ёсоор мэдэгдсэн. Мөн “Сэнтий” зочид буудал, “Жаргалант” сувиллын газар тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоосон. Тэгэхээр иргэдийг татан авах ажилд тусгаарлах байрны асуудалд хүндрэл үүсэж байна.
ГХЯ ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Зарим тусгаарлах байр өвөлжилтийн бэлтгэл хангах ажил хийх болсонтой холбогдуулан есдүгээр сарын 9-ний өдөр Токио хот руу хийхээр төлөвлөж байсан тусгай үүргийн нислэгийг гурав хоногоор хойшлуулсан. Тэгэхээр шинэ хуваариар Токиогийн нислэг есдүгээр сарын 12-ны өдөр үйлдэгдэнэ. Есдүгээр сарын хуваарь урьдчилсан байдлаар гарсан байсан. Мөн Шуурхай штаб тусгаарлах байрыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа учир саатах тохиолдол гараад байна. Сөүл хотын Элчин сайдын яамны гадна суулт хийж байгаа иргэд бий. БНСУ-д халдварын хоёр  дахь давлагаа эрчимтэй тархаж буй энэ цаг үед тухайн орныхоо дэглэмийг сахиж, өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулмаар байна. Иргэдээс тавьж байгаа шаардлагыг Сөүл дахь Элчин сайдын яамнаас хүлээн авч байгаа учир нислэгийг нэмэхээр ажиллана.
Мөн ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буурсан. Тэгэхээр цөөн тооны иргэд байгаа учир бид ойрын хугацаанд ОХУ болон БНХАУ-д байгаа иргэдээ татан авах ажлын товыг удахгүй зарлана.
ҮНДЭСНИЙ ШУУДАН 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ