Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зам тээврийн ослоор амралтын өдрүүдэд таван хүн амиа алджээ



Тээврийн цагдаагийн алба амралтын өдрүүдэд 709 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 381 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ. Ослын улмаас таван хүн гэмтэж, нийслэлд нэг, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирсон байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг илрүүлжээ. Давуу эрх бүхий явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 106 жолоочид хариуцлага тооцсно байна.
  • 2020.08.29-нд
  •  СХД-ийн 24-р хороо Баруун салааны замд Toyota Ist маркийн Б жолоочтой автомашин 00:20 цагийн үед явган зорчигч 40 настай эрэгтэй Ч-г мөргөж амь насыг нь хохироосон 
  • Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд 14:30 цагийн үед Hyundai Sonata-6 маркийн Н жолоочтой автомашин Toyota Prius маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 33 настай, эрэгтэй Г-ын амь нас хохирсон,
  • 2020.08.30-нд
  • Хэнтий аймгийн Дадал сумын IV багийн нутаг дэвсгэрт 05:40 минутын үед Нархан зочид буудлын хашаан дотор улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл онхолдож, жолооч 45 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон,
  • Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт асфальтан замд 14:40  цагийн үед Hyundai Porter маркийн Г жолоочтой автомашин  төмөр хашлага мөргөж, зорчигч 28 настай, эрэгтэй Н-ийн амь нас хохирсон,
  • Дорнод аймгийн Хэрлэн сумын IV багийн нутаг дэвсгэрт 01:30 цагийн үед марк, улсын дугаар тодорхойгүй автомашин явган зорчигч 71 настай, эрэгтэй Д-г мөргөж амь насыг нь хохироосон  хэргүүдийг тус тус шалгаж байна.
Эх сурвалж:www.polit.mn 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ