Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гэрээт хилчин сонгон шалгаруулах бүртгэл эхэллээ



Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай  хамтран хил хамгаалах байгууллагад алба хаах хүсэлтэй залуусыг гэрээт хилчний албанд бүртгэх ажлыг зохион байгуулж байна. 
Хил хамгаалах байгууллага нь 2007 оноос эхлэн хугацаат цэргийн албыг биеэр хаасан нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн болон хилийн анги салбарт 8 сараас доошгүй хугацаагаар хугацаат цэргийн алба хааж байгаа байлдагч түрүүчийг хоёр жилийн хугацаатай гэрээт хилчний албанд мэргэшүүлэн улмаар улсын хил хамгаалалтад бие даалган оролцуулж байгаа юм. Энэ оны гэрээт хилчин сонгон шалгаруулах бүртгэл Төв аймгийн хэмжээнд өнөөдөр эхэлж байна. 
Гэрээт хилчнээр ажиллах хүсэлтэй залуус дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд: 
- Найман сараас доошгүй хугацаанд цэргийн алба хаасан буюу хугацаат цэргийн алба хаасан байх
- 19 насанд хүрсэн байх
- Бүрэн дундаас дээш боловсролтой
- Сахилга, ёс зүйн хувьд зөв төлөвшилтэй
- Гэмт хэрэгт холбогдож байгаагүй
- Алслагдсан хэсэгт үүрэг гүйцэтгэх боломжтой, ар гэрийн хувьд хүндрэлгүй байх гэсэн үндсэн шаардлагыг тавьдаг байна. 
Хил хамгаалах байгууллагад алба хаах хүсэлтэй залуусыг “Гэрээт хилчин”-ий албанд бүртгүүлэхийг урьж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ