Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хилийн цэргийн амьдралыг харуулсан "Захиас" кино нээлтээ хийнэ



Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт зурагт авалтаа хийсэн "Захиас" нэртэй кино нээлтээ хийх гэж байна.
Тус аймгийн Хилийн цэргийн 0131-р ангийн захирагчийн орлогч, албаны дарга, хэвлэлийн төлөөлөгч, ахмад Одсүрэнгийн Эрдэнэсүхийн санаачилсан уг киног Ш.Мөнхбаяр найруулжээ. Кинонд хугацаат цэргийн албан хаагчдын баяр хөөртэй, гуниг харуусалтай, баатарлаг үйлс, хайр дурлалын түүхийг өгүүлсэн байна. Энэхүү уран бүтээлийн зорилго нь хилийн цэргийн хугацаат албыг олонд таниулах, залууст эх оронч үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд оршиж байгаа аж. Монголын уран сайхны "Захиас" киног бүтээхэд Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ц.Даваацэрэн, МҮОНРТ-ийн сэтгүүлч Ц.Алтанцэцэг, "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ийн тэргүүн Х.Мандахбаяр, "Өнөд өвлөх урлахуй" ХХК-ийн захирал Ц.Энхтүвшин нар ивээн тэтгэж оролцсон байна. Мөн Хилийн цэргийн 0131-р ангийн нийт бие бүрэлдэхүүн хамтран оролцжээ. Тус киноны нээлт маргааш цахим хэлбэрээр нээлтээ хийх аж.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ