Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ц.Сэргэлэн генерал хилчин дайчдынхаа төлөө бүхнээ зориулдаг онцгой хүн



Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан хошууч генерал Ц.Сэргэлэн хилчин дайчдынхаа төлөө бүхнээ зориулдаг жинхэнэ зангарагтай сайн дарга гэдгийг салбарынхан нь ам уралдан ярьцгаадаг. Түүний генерал хүн цэргүүдийнхээ төлөө бүхнээ зориулж ирсэн хүнлэг чанарын нэгэн онцгой илрэл болсон түүхийг эх орны алс хязгаарт орших хилийн заставт ажиллаж байсан нэгэн эрхмийн сайхан дурсамжаас та бүхэнд хүргэе. 
"Намайг Завхан аймгийн Тэс сум дахь хилийн отрядын хүн эмнэлгийн даргаар ажиллаж байхад буюу 2012 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө улсын хилд үүрэг гүйцэтгэж байсан хилийн манаанаас хил зөрчигчид манай нутагт нэвтэрсэн тухай мэдээллийг отрядын жижүүрт мэдэгдсэн юм. Ингээд ахмад О.Цэрэнням ахлагчтай ахлагч Л.Тогтмол, дэд ахлагч Л.Мөнх-Эрдэнэ нарын таван хүний бүрэлдэхүүнтэй Тусгай томилгоот бүлэг эрлийн ажиллагааг зохион байгуулж, Овоо шил нэртэй газар морин уналгатай 2 хил зөрчигч илрүүлсэн билээ. Хилийн манаа хил зөрчигч нарт анхааруулж, "Зогс, Буудлаа!” гэсэн команд өгөхөд хил зөрчигч нар хилийн манааны эсрэг зэвсэг хэрэглэн, хилийн дугаар тэмдгийн чиглэлд зугтаахад тусгай томилгоот бүлэг зугтсан хил зөрчигчдийн араас мөрдөлт зохион байгуулах явцад тэд мөрөө буруулан, мод руу орж отолт хийж байгаад ахлагч Л.Тогтмолыг шархдуулсан юм. Ингээд Бүлгийн дарга, ахмад О.Цэрэнням түүнд анхны тусламж үзүүлж болсон явдлын талаар отрядын даргад мэдэгдэв. Түүний дараа отрядын дарга, хурандаа Д.Нямсүрэн үүссэн хилийн цагийн байдлын талаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэнд утсаар яаралтай илтгэхэд, Улаанбаатар хотоос оператив цэргийн бүлгийг эмч нарын хамт нисдэг тэргээр гаргая гэж хэлсэн.
Миний бие шуурхай бүлгийн хамт эмнэлгийн тусламж үзүүлэх зорилгоор хилийн застав руу гарах үүрэг авч бэлтгэл ажлыг хангаж байх үед хилийн заставаас ахлагч Л.Тогтмолын биеийн байдал муудаж байгаа тухай мэдээ ирэв. Ингээд отрядын дарга Улаанбаатар хотоос очих тусламж амжихгүй байж болзошгүй талаар, хошууч генерал Ц.Сэргэлэнд хэлэхэд "ОХУ-ын Хилийн Аюулгүй байдлын албаны Тувагийн хилийн удирдах газраас эмнэлгийн тусламж авч, нисдэг тэргээр Кызыл хотод хүргэн, хагалгаанд оруулах талаар Оросын Холбооны Улсын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн албаны удирдагч, армийн генерал В.Е.Проничевтэй ярилцаж, хариу хэлнэ” гэсэн юм.
ОХУ-ын Хилийн албаны удирдлага Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэнгийн хүсэлтийг ёсоор болгон шуурхай арга хэмжээ авснаар тухайн өдөр нь нисдэг тэрэг явуулж, ахлагч Л.Тогтмолыг Кызыл хотын цэргийн эмнэлэгт хүргэн хагалгаанд оруулснаар хилчин байлдагчийн амь насыг аварч чадсан билээ. Энэхүү болсон явдал нь хошууч генерал Ц.Сэргэлэн хөрш орнуудынхаа Хил хамгаалах байгууллагуудын удирдлагын түвшинд ямархуу өндөр хэмжээнд ажиллаж байсны тод жишээ бөгөөд, тэрээр хувь хүнийхээ хувьд, тэр тусмаа хилчин хүнийхээ хувьд хилийн цэргийнхнийхээ төлөө бүхнээ зориулж чаддаг хүнлэг сэтгэлтэй, жинхэнэ зангарагтай төрмөл удирдагч гэж баттай хэлэх байна. 

Хилчин хурандаагийн гэргий хүний их эмч Д.Болормаа

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ