Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БНХАУ-ын талаас хил зөрчсөн хоёр иргэнийг саатууллаа


Дорноговь аймаг дахь Хилийн 0129 дүгээр ангийн хилийн хариуцсан хэсгээр долдугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын талаас нэг иргэн улсын хил зөрчсөнийг гэрээт хилчин Э.Тэмүүлэнгээр ахлуулсан хилийн манаа илрүүлж, саатууллаа. Энэ зөрчлөөс хойш гурав хоногийн дараа буюу долдугаар сарын 27-ны өдөр Эрээн-Замын-Үүд чиглэлийн 7813 дугаар ачааны галт тэрэгний тэвшинд нуугдаж, улсын хил зөрчсөн БНХАУ-ын нэг иргэнийг Замын-Үүд дэх Хилийн 0108 дугаар ангийн тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан гэрээт хилчин О.Баяртогтох, Д.Цэнд-Аюуш нар илрүүлэн саатуулсан юм. Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д гарсан “Ковид-19” дэгдэлттэй холбогдуулан 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Монгол Улс одоогийн нөхцөл байдалд дотооддоо вирус алдаагүй улсын тоонд зүй ёсоор багтаж байгаа. Гэсэн хэдий ч улсын хилийг гадаадаас хил зөрчих, завдах, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс / байгалийн үнэт чулуу, түүх дурсгал соёлын үнэт өв, эд өлгийн зүйлс/-ийг нуун дарагдуулж хилээр нэвтрүүлэхийг завдах тохиолдол цөөнгүй байгаа бөгөөд хилчдийн хувьд удаа дараагийн ийм үйлдлийг илрүүлээд байна. Хэдийгээр хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарласан хийсэн ч боомтын ачаа тээврийн шалгалт өмнөх үеэсээ 20-30 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс гадна хилийн боомт болон боомт бус газраархил зөрчих оролдлого хийх, завдах тохиолдол энэ мэтчилэн хойшдоо гарахыг үгүйсгэхгүй юм.
Хил зөрчигч илрүүлэн саатуулсан гэрээт хилчидтэйгээ утсаар холбогдож тодруулга авсан юм.
Хилийн 0129 дүгээр ангийн гэрээт хилчин Э.Тэмүүлэн: БНХАУ-ын талаас явган нэг иргэн улсын хил зөрчсөнийг илрүүлэн, удирдлагадаа мэдэгдсэн. Цар тахлын үе учир бусад үеэс онцлогтой. Улсын онцгой комиссын шийдвэр, заавар зөвлөмжийн дагуу хил зөрчигчид үзлэг хийж биед нь хүрэлгүй аймгийн онцгой комисст мэдэгдэн хүлээлгэж өгсөн. Бид “Ковид-19”-тэй холбогдуулан хилийн манаанд явах үедээ халдвар хамгааллыг чанд сахин биелүүлж байна. Бид алсын зайнаас дохиогоор харилцсан тул одоо эмнэлэгт биш гэр ажиглалт буюу тусгай байранд бүлэг ахалсан ахмад Б.Баатаржавын хамт тусгаарлалтад байна. Шинжилгээ өгсөн. Одоогоор ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй.
Хилийн 0108 дугаар ангийн гэрээт хилчин О.Баяртогтох: Эрээн-Замын-Үүд чиглэлийн 7813 дугаар ачааны галт тэрэгний тэвшинд гэрээт хилчин Д.Цэнд-Аюушийн хамт үзлэг хийж явах үед БНХАУ-ын нэг иргэн тээврийн хэрэгсэлд нуугдсан байсныг олж илрүүлсэн.. Манай анги цар тахлын үеийн онцгой байдалд шилжсэнээс хойш албаны үйл ажиллагааг халдвар хамгааллын бүрэн хувцас хэрэгсэлтэй хийж байгаа. Хил зөрчигчийг дараагийн шатны байгууллагад нь хүлээлгэн өгсөн.

Дашрамд дурдахад, Хил хамгаалах байгууллага гэрээт хилчдээр хил хамгаалалт зохион байгуулаад 12 дахь жилдээ болж байна. Хугацаат цэргийн албыг хаасан залуус дахин гэрээт цэргээр хоёр жил үүрэг гүйцэтгэх нь хил хамгаалалтын үр дүнд ихээхэн эерэг нөлөө үзүүлж буйг салбарынхан онцолж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ