Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Малчин сумын сургуульд их засвар хийлээ



Малчин сумын Ерөнхий боловсролын сургуулийн барилгад их засвар хийсэн байна. Уг ажлыг улсын төсвийн 550 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн “Увс Өргөө” компани гүйцэтгэжээ.

Тус сургуулийн барилгад их засварын ажил хийснээр Малчин сумын хүүхэд багачууд цэвэрхэн тохилог орчинд сурч, хөгжих боломж бүрдээд байна.

Энэхүү ажлын гүйцэтгэлийг энэ сарын 21-ний өдөр улсын комисс ашиглалтад хүлээн авчээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ