Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Харви Уэйнштэйн 23 жилийн ял сонсов

Холливүүдийн нэрт продюсер Харви Уэйнштэйнд Нью-Йоркийн шүүхээс 23 жилийн ял оноожээ. Гуравдугаар сарын 11-ний өдөр болсон шүүх хурал дээр ял сонсохынхоо өмнө 67 настай тэрээр "Би энэ байдалд үнэхээр харамсаж байна. Цаашид би бүх цаг хугацаагаа илүү сайн хүн болохын төлөө зориулна" хэмээн хэлжээ. 
Эх сурвалж: CNN
Гэвч Уэйнштэйн компанид туслах ажилтнаар ажиллаж байхдаа 2006 онд түүний хүчирхийлэлд өртсөн гэж шүүхэд гомдол гаргасан Мириам Халэй, 2013 онд мөн хохирогч болсон жүжигчин Жессика Манн нарын мэдүүлэгт үндэслэн шүүх хурлаас Харви Уэйнштэйнд ийнхүү 23 жилийн ял оноосон байна. 
Эх сурвалж: CNN
Зургийн тайлбар: Зүүн гар талаас Лорен Янг, Жессика Манн, Даун  Даннинг нар шүүхийн тогтоолыг сонсоод гарч яваа нь 
Холливүүдэд нөлөө бүхий Уэйнштэйн кино уран бүтээлд нь тусалж, од болгох нэрийдлээр олон тооны эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, заримыг нь хүчиндсэн хэрэгт буруутгагдан 2018 оны тавдугаар сард баривчлагдаж байв. Харин энэ хэргийг анх сэтгүүлч Ронан Фэрроу эрэн сурвалжилж, 10 гэрчийн мэдүүлэгтэйгээр  2017 онд нийтэд ил болгосон юм.
Түүний нийтлэлийн дараа Харви Уэйнштэйний хүчирхийлэл, бэлгийн дарамтад өртөж байсан эмэгтэйчүүд, нэртэй жүжигчид ам нээж эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг #MeToo хөдөлгөөн дэлхий даяар өрнөж эхэлсэн билээ. 
Б.Жаргалмаа 
Эх сурвалж: CNN
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ