Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийгэмд чиглэсэн ажилд уриалан дууджээ

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар нийгэмд чиглэсэн олон талтажлуудад бусдыг уриалан дуудсан байна.

Тухайлбал байгууллага орчим, гудамж талбайн зэрлэг ургамлыг түүж устгах ажлыг эхлүүлж, төр, хувийн хэвшлийн байгууллагуудыг уриалжээ. Ингэснээр Сүхбаатар хотод шарилжгүй, харшил үүсгэгч ногоон ургамалгүй, таатай орчин бүрдэх аж. Аймгийн Мэргэжлийн Хяналтын газраас санаачлан зохион байгуулсан элуриалгад Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн 20-оод байгууллага нэгдэн оролцсон байна. Тэд өнгөрсөн баасан гарагийг бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгон зарлаж, ойр орчмын 50 метр газрын зэрлэг ургамал, шарилжийг түүж устгажээ. Харшлын гаралтай өвчнөөр шаналж буй хүмүүсийн 24-30 хувь нь ургамлын тоосноос харшилсан гэдэг судалгаа байдагаж. Сүүлийн үед гудамж талбайдхаа сайгүй ургасан ногоон ургамал, шарилжнаас харшилж байгаа иргэд олширсон. Тиймээс иргэн бүр өөрийн хамаарал бүхий орчноо цэвэр цэмцгэр байлгаж, Мэргэжлийн хяналтын газрын энэхүү уриалгад нэгдэхийг тус байгууллагынхан урьж байна.Мөн ая тухтай орчин нөхцөлд амьдрахад иргэн бүрийн оролцоо чухалюм.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ