Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Жек Ма Азийн тэргүүн баян хүн болжээ


Хятадын “Alibaba” корпорацыг үндэслэгч Жек Ма Азийн тэргүүн баян хүнээр тодорчээ.
Блүмберг агентлагийн мэдээлснээр, газрын тосны үнэ унасны дараа Энэтхэгийн “Reliane Industries” холдингийн эзэн Мукеша Амбани Азийн хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтын тэргүүн байрнаас бууж хоёрт бичигдэх болжээ. Тус агентлаг Жек Магийн хөрөнгийг 44.5 тэрбум ам.доллароор үнэлсэн нь Амбанийгийн хөрөнгөнөөс 2.6 тэрбум ам.доллароор илүү байна. Амбани нэг хоногийн дотор 5.8 тэрбум ам.доллар алджээ. Жек Ма алдагдлын хэмжээг багасгаж, нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна.
Жек Ма 1999 онд “Alibaba Group” цахим худалдааны компанийг байгуулжээ. Өдгөө уг компани “Alibaba Pictures”, “Alibaba.com”, “AliExpress.com”, “Taobao.com”, “Tmall.com” зэрэг охин компаниудтай.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ