Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Самарчдыг ховлоё


-Ээж ээ, самар авч идье.
-Хэд гэж байна, асуугаад ир гэсэн яриа автобусны буудал дээр өрнөлөө. Орчин тойрноо харвал 40 орчим насны эмэгтэй газар дээр ууттай самар тавьчихсан, нэг стакан нь 2500 төгрөг, боргоцойгоор нь том жижгээс хамаарч үнэлэн худалдаж байлаа. Хог, шороотой цементэн зам дээр ууттай самраа хээв нэг тавьсан эмэгтэйгээс тэрхэн зуур хэд хэдэн хүн самар авч харагдлаа. Мөнгөтэй нь хоёр стаканыг, мөнгөгүй нь ганц нэг боргоцойг авахыг хараад хэлэх үг олдсонгүй. Угаасан эсэх нь мэдэгдэхгүй стакан, халтар гараараа авч өгч буй самрыг хүмүүс тэр дундаа хүүхдүүд угааж боловсруулалгүйгээр амандаа хийнэ. 
Хамгийн харамсалтай нь, тийм байдлыг эцэг, эхчүүд харсаар байж хүүхдэдээ хоол биш хор мөнгөөрөө худалдан авч өгч байна. Холбогдох байгууллагаас удаа дараа анхааруулсаар байхад огт ойшоосонгүй шинжгүй хандах юм. Заавал эрүүл мэнд, мөнгө төгрөгөөрөө хохирсон хойноо ойлгох ёстой юм шиг байдаг энэ зан яавал өөрчлөгдөх бол.
 
Уг нь Экологийн цагдаагийн албанаас дутуу болцтой самрыг битгий түүгээрэй, битгий аваарай гэж анхааруулсаар байгаа. Гэвч тэдний үг зарим хүнд огт хамаагүй бололтой. Тиймээс тэдэнтэй өөр аргаар хариуцлага тооцохгүй бол огт болохгүй нь. Хов зөөхөд, самар худалддаг хүмүүс ихэвчлэн автобусны буудал, худалдааны төвийн ойролцоо байдаг. Ялангуяа хүмүүсийн ажил тарах цагаар их таардгийг ажигласнаа энэ ташрамд хэлье.
 
 
Б.СийлэнЭх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ