Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хадлан бэлтгэлийг зохицуулах хэрэгтэй гэж малчид үзэж байна



Хадлан бэлтгэхэд аймаг, сумын удирдлага анхаарч, бодлого, зохицуулалтаар хангах хэрэгтэй гэж малчид үзэж байна. Булган аймаг 88,0 мянган тонн хадлан бэлтгэхээр тооцож байгаа юм. Энэ жил зуншлага оройтож, бэлчээрийн ургамлын болц гүйцээгүй, хадлан бэлтгэх талбай бага байгаа аж.

-Манай голын малчид жилд 4-5 машин өвс хадаж авдаг. Өвөл хавар тавгүйрхэх үед өвс тэжээл дутагдаж, бэлтгэсэн өвс хүрдэггүй. Энэ жил хадлан авах газар алга.  Наймдугаар сарын сүүлээр хяруу унавал оройтож ургасан өвс малын хөлөөр “алга болно”. Сум, аймаг бодлогоор хадлан тэжээл бэлтгэхэд анхаарч газрын гарц сайтай хангайн нутагт хадлан бэлтгэх хуваарь гаргах, өвс хадуулах арга хэмжээ авмаар байна. Цаг зүтгүү үед Онцгой комиссын дэмжлэг гээд хоёр боодол өвс, ганц шуудай тэжээл ирдэг. Тэр юу болох вэ, зүгээр л хэлбэр төдий зүйл.

Мал аж ахуйн талаар боломжтой, бололцоотой арга хэмжээ авч том бодлого гаргаж хэрэгжүүлмээр байна. Хадлангийн талбай гаргаад хашуулаад, хүнд хариуцуулаад тэжээлийн үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгтэй гэж Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн улсын аварга малчин Д.Төмөрбаатар ярилаа.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ