Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Наро Банчэн Данзанлхүндэв гэгээнтэн энэ сарын 9-13-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт морилон саатлаа.
Тэрээр Монгол Улсын ноён оргил Алтай Таван богд хайрханыг тахижээ. Мөн өнөөдөр өглөө Өлгий хот дахь Буддын шашны Рашгэмпиллэн хийдэд залран хийдийн шүтээнд мандал өргөж, сүсэгтэн олонд номын айлдвар айлджээ.
Дараа нь Ховд аймгийг зорин мордсон байна.