Түүнчлэн Дорноговь аймгийн Сайншандаас Хамарын хийд хүрэх авто замын зорчих хөдөлгөөнийг зургадугаар сарын 26-ны өдөр хязгаарласан билээ. Тодруулбал, усархаг борооны улмаас гурван замын уулзвараас Хамарын хийд орох замын далан нурж эвдэрснийг засварлахаар ажиллаж буй. Тус замыг засварлаж байх хугацаанд тухайн чиглэлд тээврийн хэрэгслүүд түр замаар зорчиж байсан боловч өчигдөр орсон борооны улмаас түр зам үерийн усанд автаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байна. Тухайн бүс нутгаар зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.