Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төрөө цахимжуулчихаад намаа цахим болгоё!


МАН-ын дарга Н.Учрал төрийн үйлчилгээг цахим болгох талаар сүүлийн хэдэн жил ярьж байгаа. Цахим яамны сайд байхдаа цахим үндэстэн хэмээh бодлогоо зарлаж, төрийн олон үйлчилгээ цахимжсан, гэхдээ бүгд биш. Одоо ч төрийн албаныхны хүнд сурталд иргэд бухимдаж, тэр хэрээр төрийн нэр хүнд уначихсан байгаа үед Ерөнхий сайд Н.Учрал, Ч.Номин сайд нар намынхаа цахимжилтад анхаараад тун завгүй явна. Шинэхэн томилогдсон сайд нар салбарынхаа ажлыг эмхлэх, цаашид ямар арга хэмжээ авах гээд тун завгүй л баймаар.
Гэхдээ Н.Учрал, Ч.Номин сайд нар томилогдоод нэг сар ч хүрээгүй байж намаа цахимжуулаад эхэлжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН-ынхан цахимжилтад шилжиж байгаагаа зарлав. Энэхүү шилжилтийн нээлтэд МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал болон Цахим хөгжлийн сайд Ч.Номин нар оролцсон юм. Үүгээр намын 300 мянган гишүүн нээлттэй мэдээлэл авах, аливаа бодлого шийдвэрт санал дүгнэлтээ тусгах боломж бүрдэж байгаа бөгөөд МАН өөрөө гишүүн төвтэй нам байх үндсэн үзэл санааг хэрэгжүүлэхэд тус систем чухал үүрэг гүйцэтгэх гэнэ. Их өгөгдөл, AI технологид суурилсан тул намын гишүүний мэдээлэл авах, шийдвэр гаргалтад шууд оролцох боломжийг ухаалгаар хангах юм. Цаашлаад бизнес эрхлэгч гишүүдээ холбон, хамтран үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж буйгаараа онцлог гэнэ.
Ерөнхий сайд нь Цахим яамны сайдтайгаа хамтраад намын аппликейшн хийсэн талаараа зарлаад явж байгаа нь намын ажил нь гэж харж болох ч цахим үндэстэн болж, төрийн албаныхны ажлыг нээлттэй ил тод, хурдтай, шуурхай ажиллахад цахимжилт хамгийн чухал. Байгуулагдаад нэг сартайгаа золгож байгаа Ерөнхий сайд, Цахим хөгжлийн сайд нар ихэд завтай яваа бололтой.  Төрийн ажилдаа шамдаж, цахим үндэстэн болгохын төлөө бус намынхаа цахимжилтад анхаарч байхыг харвал.
Мэдээж нам, төрийн ажил чухал ч Ерөнхий сайдын болон Цахим хөгжлийн сайдад төрийн цахим шилжилт, төрийн үйлчилгээг цахимжуулж, хурдан шуурхай ажиллахад нь анхаарах цаг биш гэж үү.
Т.ОД
https://news.mn/r/2864331/
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ