Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Толгойт дэд төвийн бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явж байна вэ?

Та бүхэнд Толгойт дэд төвтэй холбоотой хийгдсэн ажил, нөхцөл байдлын талаар товч мэдээллийг хүргэж байна.
Толгойт дэд төв нь 153 га талбайд нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөгөөний дагуу техник эдийн засгийн үндэслэл боловсруулагдсан. 9.5 км ус хангамж ариутгах татуурга, 5.78 км дулааны шугам сүлжээ, 14 км цахилгааны шугам болон холбооны шугам сувагчлал, 7.69 км авто зам 1.24 га; 0.95 га; 0.55 га цэцэрлэгт хүрээлэн, 240 хүүхдийн цэцэрлэг, мэдээлэл холбооны төв, олон нийтийн хөгжлийн төв 2028 м2 талбайтай сургалтын төвийн бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөтэй ажиллаж байна.
• TЭЦ-4 станцыг 500мм-700мм-н шугам хоолой Орбитын замын дагуу өмнө нь баригдсан. Тус станцыг өргөтгөснөөр дараагийн үе шатны ачааллыг хангах болно. Төслийн талбайн халаалтын 17.92 MBm-ын хэрэгцээг ТЭЦ-4 станцаар хангах юм.
• Одоогийн халаалтын шугам сүлжээ нь голдуу Толгойтын урд хэсгээр угсрагдсан. Энэ хэсэгт үйлдвэр, дэлгүүрүүд байрладаг болохыг та бүхэн мэднэ.
• Толгойт усан сан нь НЗДТГ-ын хөрөнгөөр баригдаж буй 2023 онд aшиглалтанд орно.
• Хил хязгаар дотор D200-600 мм бохир усны шугамууд байгаа ба төслийн хилээс 800 м-ийн зайд D50 мм бохир усны гол коллектор байрлаж байна.
Ус хангамж/ Ариутгах татуурга төлөвлөлт
Цэвэр усны эх үүсвэр 2023 онд ашиглалтанд орох Толгойт усан сангаас хангах боломжтой.
• Суурилагдаж буй Толгойт усан сан (V=1,000м3) болон Толгойт насос станцаас (2881/u) насос станцыг (а=4,600м3/ хон) усны хэрэглээг хангахаар төлөвлөж байна.
• Бохир ус нь одоо байгаа бохир усны шугам (0500) руу нийлж төв цэвэрлэх байгууламжинд холбогдоно.
Одоо байгаа шугам:
• "Толгойт" дэд төвийн одоо байгаа барилга байгууламж, гэр хорооллын хэрэглэгчдийг 110/35/10 кВ-ын "Цэвэрлэх” дэд станцаас 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугамаар цахилгаан эрчим хүчээр хангаж байна.
• Төлөвлөлтийн бүсийн зүүн талд "Гео", баруун талд "РПР-110" дэд станцууд дэд төвийн хэрэглэгчидтэй зарим хэсгээр холбогдож цахилгаан эрчим хүчээр хангадаг.
• Одоо ашиглагдаж байгаа дэд өртөө, цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугамуудын дийлэнх нь олон жил ашиглагдсан, шинэчлэлт хийгдэх шаардлагатай.
Цахилгаан хангамжийн байгуулалтын төлөвлөгөө
Эх үүсвэр: Дэд төвийн цахилгааны нийт ачаалал 33.2 MB Төлөвлөж байгаа барилгуудыг одоо байгаа 110 кВ-ын "Цэвэрлэх", "Гео", "ПРП-110" дэд станцуудаас 10 кВ-ын хуваарилах байгууламжаар дамжуулан тэжээнэ.
Эх үүсвэр:
• Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд хамрагдах мэдээлэл холбооны сүлжээний ашиглалт үйлчилгээ нь хотын сүлжээний газрын АТС-63 станцын хүрээнд харьяалагдана.
• -АТС-63 станц нь төв станц АТС-32 станцаас холбох шугам, шилэн кабелиар холбогдсон.
Үерийн хамгаалалтын далангийн төлөвлөлт:
• Толгойт дэд төв газарзүйн онцлог нь өндөр уулархаг бүсэд оршдог. Айл өрх үерийн аюултай бүсэд амьдарч байна. Үерийн 3 томоохон далан байгаа боловч битүүрч дүүрсэн байдалтай байна. U-хэлбэрийн нээлттэй суваг эсвэл шугам хоолойг шинэ тавигдах замын 2 хажуу талаар суурилуулж үерийн усыг зайлуулна. Одоо байгаа 2,6 км горхины урсгалыг сайжруулахад хамгаалах далан бүхий усан санг хийхээр төлөвлөж байна.

Гэр хорооллыг утаагүй болгох асуудал бүх нийтийн үйл хэрэг. Нэн тэргүүнд дэд бүтцээ шийдэх ёстой юм. Халаалтгүй, хэрэглээний халуун, хүйтэн усгүй хөндий барилга хойшид бий болохгүйн төлөө хаа хаанаа хичээх ёстой. Барьж байгаа нь ч, захиалж байгаа нь ч тэр, барих эрхийг өгч байгаа нь ч бас анхаарууштай. Мөсөн дээр мөнгөн аяга гэдэг шиг харахад орон сууц байгаа нь сайхан мэт боловч газар дээр тавигдсан хөндий, царцуу байшинд зутарч амьдрах тохиолдол хойшид бүү давтагдаг. Энэхүү ажлын талаар мэдээлэл олон нийтэд шуурхай хүрэхгүй байгаа учраас иргэд бухимдалтай байгаа. Ажил урагшилж байна, төсөв батлагдсан үйл явц эрчимтэй өрнөж буй.
Бидний Толгойт өдрөөс өдөрт өнгө засаж ирээдүйд утаагүй, эрүүл аюулгүй орчинтой байлгахын төлөө Толгойтын Төрхүү миний бие хичээн зүтгэж байна. Өсөж төрсөн газраа өнгөтэй сайхан байлгахыг хүсдэггүй хүн байхгүй. Би ч тэдний нэг эд эс болж яваадаа баяртай байна.
Ц.Төрхүү
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ