Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Олон тооны бууны сум хулгайд алдагджээ


Айлын гэрт хулгай орж олон тооны бууны сум, мөнгөн аяга алдагдсан хэрэг цагдаагийн байгууллагад  бүртгэгджээ.
Тодруулбал, Ховд аймгийн Чандмань сумын иргэн Б-ын монгол гэрийн цоожийг эвдэлж гэрт нь нэвтэрчээ. Улмаар гурван ширхэг мөнгөн аяга, хуучны хөөрөг, ТОЗ-8 маркийн бууны 50 ширхэг сум болон таван шил архи хулгайлж хэргийн газраас оргон зайлсан байна. Энэхүү хэргийг Ховд аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа ба уг  хэрэгт  Ховд аймгийн харьяат 25 настай эрэгтэйг холбогдуулан саатуулаад байгаа аж.
https://zindaa.mn/3c3rскачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ