Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ


Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын 3-7-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Женев хотод болж байна.
Энэ бага хурал нь дэлхий даяар мөнгөн усны бохирдлыг бууруулах олон улсын эрх зүйн механизмыг хэрэгжүүлэх чухал шийдвэрүүдийг гаргаж байна.
Энэ удаагийн хурлаар Конвенцын анхны үр нөлөөний үнэлгээг COP-7 (2027)-д танилцуулж бэлтгэх, алтны бичил уулрхайн салбарт мөнгөн усгүй технологийг нэвтрүүлэх, гарал үүсэл болон бүртгэлийн хяналтыг сайжруулах, Куньмин–Монреаль Биологийн олон янз байдлын хүрээтэй уялдуулах замын зураг боловсруулах болон хөгжиж буй улсуудад техникийн туслалцаа, лабораторийн чадавхи, санхүүжилтийн тогтвортой байдлыг дэмжих зэрэг асуудлуудад төвлөрч байна.
Монгол Улс COP-6-д алтны бичил уурхай дахь мөнгөн усны хэрэглээг бууруулах үндэсний төлөвлөгөөг шинэчлэх, мөнгөн усгүй технологи нэвтрүүлэлтийг шат дараатай ахиулах, хөгжиж буй орнуудад урт хугацааны чадавх бэхжүүлэх, технологи дамжуулах механизмыг тогтвортойгоор өсгөх шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийллээ.
Бага хурлын үеэр Монгол Улсыг Конвенцын үндэсний хоёрдугаар тайлан ирүүлснийг онцолж, талархал илэрхийлэв.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ