Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгэ аймагт бичил уурхайн бүсийн зөвлөгөөн зохион байгуулав


Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар (ЗДТГ), Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо (МБУНДХ), planetGOLD Монгол төсөл хамтран “Бичил уурхайн бүсийн зөвлөгөөн”-ийг Сүхбаатар хотод 2023 оны 10-р сарын 17-ны өдөр зохион байгуулав.
Бичил уурхайн журмыг хэрэгжүүлэх, хяналт тавих талуудын хүрээнд зохион байгуулж буй энэхүү зөвлөгөөнд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн холбогдох төрийн албан хаагчид, бичил уурхайн нөхөрлөлийг төлөөлсөн нийт 50 орчим төлөөлөгчид оролцов.

Зөвлөгөөний илтгэлүүдийг нээж planetGOLD Монгол төслийн Орон нутаг хариуцсан зохицуулагч Д.Хишгээ бичил уурхай ба алтны нийлүүлэлтийн сүлжээ, мөнгөн усны хор хөнөөлийн талаар мэдээлэл өгөв. Тэрээр Бичил уурхай нь алтны худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний нэг хэсэг болж байгааг хүлээн зөвшөөрч эрх зүйн орчин, албан ёсны эдийн засгийн үйл ажиллагааг дэмжсэнээр энэ салбарт давуу тал бий болох боломжтойг илтгэлдээ дурдлаа.


БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын Уул уурхайн нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн Б.Дулмаа, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Байгаль орчин, уул уурхайн бодлого хариуцсан мэргэжилтэн Н.Дэлгэрдалай, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн мөрдөн байцаах тасгийн Экологийн албаны мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Тамир, МБУНДХ-ны Гүйцэтгэх захирал Б.Цэрэнчунт, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Нөхөрсөг Бичил Уурхайчдын Холбооны УЗ-ийн гишүүн Б.Алтантуяа нар бичил уурхайн журмын хэрэгжилтийн нөхцөл байдал болон тус бүрийн чиг үүргийн талаар танилцуулав.


Оролцогч бичил уурхайчдын зүгээс “Бичил уурхайчид гэдэг аливаа үйл ажиллагаа бүрээ хууль, журмын дагуу эрхэлдэг, тухайн орон нутгийнхаа унаган иргэд байдаг төдийгүй байгалиа сэргээдэг, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулдаг хүмүүс байдаг гэдгийг бодлогын шийдвэр гаргагчид сайтар тунгаагаасай” хэмээн онцлоод бидний орон нутагт оруулж байгаа хувь нэмрийг үнэлдэг, бичил уурхай нь ажлын байр болдгийг бодолцож аливаа шийдвэрүүдийг гаргаж байхыг хүслээ. Түүнчлэн өнөөдрийн зөвлөгөөнөөс гарах саналуудыг холбогдох байгууллагуудад уламжилж өгнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Панел хэлэлцүүлгийн үеэр 2022 онд батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам нь өмнөх журмын зарим заалтуудыг тодорхой болгосон, татвар, даатгал, гарал үүслийн асуудлыг нэмж тусгасан зэрэг олон давуу талуудтай болохыг панелистууд онцлоод одоогийн хэлэлцэгдэж буй Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд бичил уурхайн зохицуулалтыг хассанаар уг салбарт хууль бус үйл ажиллагаа ихэснэ гэж үзэж байв.
Түүнчлэн ийнхүү зохицуулалтгүй орхисноос үүдэх үр дагаврыг тооцоолох, ялангуяа байгаль экологид сөрөг нөлөө учрах, алтны гарал үүсэл ил тод бус болох, хууль бус ашигт малтмал олборлолт, алтны худалдаа улам бүр бий болох эрсдлийг харгалзах шаардлагатай байгааг онцоллоо.
Оролцогчид уг зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн төслийг хэлэлцэн баталж холбогдох талуудад хүргүүлэхээр болов.Сэлэнгэ Аймаг Здтг


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ