Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гашуунсухайт Цагаан хад боомтод дахин нэг нүүрс тээврийн жолооч амь насаа алдлаа




Энэ сарын 6-ны өдөр Өмнөговь аймгийн Гашуунсухайт Цагаан хад боомтод нүүрс тээврийн жолооч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Гэвч өчигдөр буюу наймдугаар сарын 7-нд Цагаан хад боомтод дахин нэг нүүрс тээврийн жолооч амиа алджээ. Өмнөговь аймгын иргэдийн яриагаар амиа алдсан жолоочыг өндөр халуурч улмаар эмнэлэгт хүргэгдэх үедээ нас барсан хэмээсэн бол онцгой байдлын албаныхан сэжигтэй тохиолдол хэмээн үзэж худалдаа үйлчилгээний газруудыг болон бусад хөл хөдөлгөөнтэй гудамж, талбайг хаажээ.
Нүүрс тээвэрт явдаг бусад жолооч нарын хувьд тээвэрт явалгүй хорь гаруй хоног машиндаа амьдарч байгаа тухайгаа хэлсэн юм. Олон хоногын турш халуун наранд, олон зуун машин дугаарлаж эрүүл мэнд, амь насаа алдсаар байна.
Наад зах нь Цагаан хад боомтод эрүүл ахуйн ямар ч шаардлага хангах зүйл байхгүй, хөдөлмөр хамгаалал гэсэн ойлголт ч алга.  Түйрэн тоосжилт элсэн шуурга нүүрсний хог бужигнаж боссон, дайн дажин, түймэр гамшиг тохиолдсон газар мэт байдалтай байна...
Энэ мэт аймшигтай нөхцөл байдалд нүүрс тээврийн жолооч нар тээвэрлэлт хийсээр, амь насаараа хохирсоор байна.
ЭХ СУРВАЛЖ: FACT.MN
117329241_1407027426163368_6507645692378223912_o117161428_2874967902615194_1690655032355206820_o116883714_4150646991675888_2690652118528695457_o116877146_2874997399278911_3606582611053999626_o 116876891_4150646805009240_5964496761100175268_o116798373_1407604366105674_6891616897495372084_o116710596_1407692546096856_2879495051010383063_o116704236_1407692579430186_2055419598658277683_o116335483_2874967372615247_4449067925602108234_o115439067_1407102389489205_4270030013932217721_o116154192_1407032389496205_8350282825444784769_o116264711_2874967725948545_2299305402803933333_o
 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ