Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Музейн үзмэр цуглуулгийн дийлэнх хэсгийг угсаатны болон шашин шүтлэгийн төрөл зүйл эзэлдэг. Эдгээрээс зарим ховор үзмэрийг онцлоход, мөнгөн тоногтой дун нь 2018 оноос эхлэн Музейн шашны танхимд хадгалагдаж, олон нийтийн хүртээл болж байна.
Тус дунг урлахдаа гадна хэсэгт мөнгийг хэлбэр, хээ угалз гарган бөгжилсөн байна.Мөн улаан, ногоон өнгийн шигтгээ суулгасан нь үзэмж төгөлдөр болгожээ.
Түүнчлэн дунгийн гадна талд хулгана, гахай, морь зэрэг амьтан дүрсэлсэн байна.
Энэхүү дун 930 грамм жинтэй. Шашны хөгжимийн зэмсэг гэдгээрээ онцлогтой юм. Одоогоор тус дунг хэн урласан нь тодорхойгүй байгаа. Гэвч он цагийн хувьд19-р зууны үед холбогдсон чухал үзмэр гэж мэргэжилтнүүд тодорхойлжээ.