Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Санжжамц: Хунг махчин шувуунаас хамгаалж, охиндоо ан амьтнаа хайрлах үлгэр жишээ болсондоо баяртай байна


Цахим орчинд хунг аюултай нөхцөл байдлаас аварсан иргэний талаар мэдээлэл гараад буй.  Тэгвэл Завхан аймгийн Яруу сумын иргэн Б.Санжжамцаас тухайн үед юу болсон талаар тодрууллаа. Тэрээр Завхан аймгийн Яруу сумын мэдээлэл холбоо сүлжээ ТӨК Яруу салбарын ажилтан аж.
Завхан аймгийн Яруу сумын иргэн Б.Санжжамц: 2025 оны арваннэгдүгээр сарын 8-ны үдээс хойш Улиастай ороод буцах замдаа Хатавчийн даваанд нэг том шувуу амьтантай ноцолдоод байхыг олж харсан. Цас орсон учраас цагаан хун гэдгийг нь мэдээгүй. Юу болоод байгааг илүү тод харах гээд ойртоод очтол хун шувуу хүнд бэртсэн байдалтай байсан. Тэгэхээр нь тас шувууг үргээн, хунг дээлээрээ хучаад авсан. Тухайн үед юу хийхээ мэдэхгүй байсан ч манай аав цуг явж байсан болохоор надад тусалсан. Хэрвээ аав байгаагүй бол хүнд байдалд орох байсан.  Аавдаа хун шувууг бариулж  35 км яваад сумын төвд хүргэж, аймгийн Байгаль орчны газарт хүлээлгэн өгсөн. Байгаль орчны газар хунг Ховдын Хар ус нуурт нутаглуулахаар тээвэрлэлт хийж байгаа. Учир нь Хар усанд нуурт хунгийн сүрэг өвөлждөг тул түүнд нийлүүлэх гэж байна гэсэн. Хун шувууг махчин шувуунаас аварч чадсандаа баяртай байна. Миний хувьд өмнө нь хунтай таарч байсан, хунгийн зураг авдаг. Манай сумын төвөөс 15 км зайд Хаг нуур гээд хунгийн сүрэг ирж чуулдаг, намартаа буцдаг нуур байдаг.
undefined
Энэхүү үйл явдлаас охиндоо ан амьтдыг хайрлах сэтгэлийг харуулж чадсан гэж найдаж байна. Охин бид хоёр хамтдаа хун шувууг хооллож, ундалсан. Манай охин хун шувууг ойроос харсандаа үнэхээр их баярласан. Манай аав Эрүүл мэндийн газрын жолооч болохоор ажлынхаа нэг өрөөнд хун шувууг дулаан газар байлгасан. Энэ ташрамд, аавдаа баярлалаа гэж хэлмээр байна. Ан, амьтдаа хайрлаж, хамгаалах нь та бидний үүрэг, хариуцлага билээ.




https://itoim.mn/a/2025/11/11/society/twi?c635d219e7a35a816e98040773fe6595

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ