Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Буянт гол дагуу сэрэмжлүүлэг самбар байршууллаа



Ховд /МОНЦАМЭ/. Мэргэжлийн байгууллагууд бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах зорилгоор сэрэмжлүүлэг бүхий самбар гаргаж, Буянт гол дагуу байршуулав.

Тус самбарыг  Ховд аймаг дахьЦагдаа,Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран хийжээ. Үүнд бага насны хүүхдийг  тогтоол ус, гол мөрөн,  нуур, цөөрөм, нүхэн жорлон,  ухсан нүх, шуудуу зэрэгтунах, гэмтэж бэртэх эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулсан байна.   

Сүүлийн  үeд  хүүхдүүд  гудамж, талбай, орон сууцны гадна  тоглох,эсвэлэцэг эхийн хамт нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцох, амралт, жуулчны газраар үйлчлүүлэх, аялал, зугаалгаар явах нь нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч нарын зүгээс хүүхдэд тавих хараа хяналт суларч, улмаар хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирохтохиолдол гарчбайгаа аж.

Тиймээс мэргэжлийн байгууллагуудхүүхдийг аливаа осол гэмтлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл гаргах, самбар байршуулах, иргэд олон нийтэдсурталчлах, эрсдэлт орчны хяналт шалгалтзохион байгуулахзэрэг ажлыг үе шаттай өрнүүлж байна.  

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ