Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“И Монгол 5.0” системээс төрийн 1278 үйлчилгээг авч болно


Төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр 1,1 их наяд төгрөг хэмнэх боломжтойг ЦХИХХ-ны сайд Э.Батшугар өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар хэвлэл мэдээллийн салбарынхантай уулзах үеэр  онцоллоо.
Засгийн газраас “Цахимаар нэн түрүүнд” буюу “Digital First” зөвлөмжийг өнгөрсөн есдүгээр сард баталсан нь “Digital First” гэж юу болох, төрийн бодлого, шийдвэр, цаашлаад төрийн бүх үйлчилгээг технологид суурилан цахимжулах зорилт юм. Ингэснээр бүтээмжийг нэмж, төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах боломж бүрдэнэ.
Хиймэл оюуныг төрийн худалдан авалтад нэвтрүүлбэл тухайн байгууллагын бүтээмжийг 10-20 хувиар нэмэх судалгаа бий. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр худалдан авах ажиллагаагаа цахимжуулж, хиймэл оюунд суурилуулснаар тендерийг 28 хоногт бус 4 минутад явуулж байна. 
Төрийн үйлчилгээг анх удаа хиймэл оюунд холбон, өнгөрсөн есдүгээр сард “И Монгол 5.0” системийг ашиглалтад оруулснаар одоогоор төрийн 1278 үйлчилгээг “И Монгол” системээс авч болно. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ