Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Таван хүний аминд хүрч байсан “Эко Алтан заамар”-т дахин осол гарч хүний амь эрсэджээ



Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан Заамар” компанийн талбайд дахин осол гарч 25 настай эрэгтэй амиа алдсан талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ.  Тодруулбал, Тус компанид дохиочноор ажилладаг байсан Орхон аймгийн харьяат эрэгтэй энэ сарын 2-ны өдөр цахилгаанд цохиулж нас барсан аж.  Гэвч, энэ талаарх мэдээллийг шат шатандаа нууцалж байна. “Эко алтан Заамар” компани нь Заамарын уурхайн цаад талаас буюу Булган аймгийн Бүрэгхангай суманд ч тусгай зөвшөөрөлтэй. Энэ удаагийн осол Булган аймгийн нутаг дэвсгэрт гарсан тул тус аймгийн мэргэжлийн хяналтын газар болон холбогдох байгууллагууд газар дээр нь ажиллажээ.
“Эко алтан Заамар” компанийн талбайд өмнө нь ноцтой ослууд хэд хэдэн удаа гарч байсан юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 28-нд тус компанийн “Уул-2” хэсэгт  осол гарч, дөрвөн хүн амь насаараа хохирсон юм. Тухайн үед ажилчид Хайлааст багийн нутаг, Баянголын аманд алт олборлож байхад нь уурхайн амны хана нурсан байдаг. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүйгээс болж, хүний аминд хүрсэн ч өдийг хүртэл хэн ч хариуцлага хүлээгээгүй байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ