Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дундговь аймагт автомашин онхолдож хоёр хүн нас баржээ


Тээврийн цагдаагийн Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 231 дуудлага хүлээн авсан байна. Үүнээс 164 нь зам тээврийн осол хэргийн шинжтэй байжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас гурван хүн гэмтэж, орон нутагт ноцтой ослын улмаас хоёр хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, өчигдөр 18 цагийн үед Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р баг “Сэртэнгийн ар” гэх газарт асфальтан замд Тоyota-Corolla маркийн автомашин онхолдож жолооч С, зорчигч Н нарын хоёр хүний амь нас хохирсон байна. 
Цагдаагийн алба хаагчид өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 26 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Иймд орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг замын цагдаагийн алба хаагчид сэрэмжлүүллээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ