Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АНУ Юнескогоос гарч байгаагаа зарлалаа


АНУ-ын Төрийн департамент НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу Юнескогоос гарч буйгаа зарлалаа. Учир нь өнөөгийн даяарчлалын хандлага нь тус улсын баримталж байгаа “America First” хэмээх бодлоготой зөрчилдөж буй учраас ийм шийдвэр гаргасан гэдгээ Вашингтон онцлов. Тиймээс ирэх оны арванхоёрдугаар сард тус байгууллагаас гарах болсноо мэдэгдлээ.
Харин Юнескогийн Ерөнхий захирал Одри Азуле уг шийдвэрийг урьдчилан таамаглаж байсан гэдгээ хэлэхийн зэрэгцээ харамсаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр “Мэдээж АНУ-ын гаргасан шийдвэр олон улсын хамтын ажиллагааны суурь зарчмыг зөрчлөө. Мөн Америк дахь Юнескогийн түншүүд, хоорондын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд уг шийдвэр сөргөөр нөлөөлж болзошгүй” гэдгийг анхаарууллаа.
АНУ Юнескогийн нийт  төсвийн найман хувийг санхүүжүүлдэг. Дональд Трамп 2017 онд Ерөнхийлөгч байхдаа тус байгууллагаас улсаа гаргасан боловч Жо Байден төрийн тэргүүн болсноор шийдвэрийг хүчингүй болгож гишүүнчлэлээ сэргээж байжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ