Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АНУ ЮНЕСКО-д эргэн нэгдэнэ


ВАШИНГТОН. /Axios/.
 НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-д эргэн нэгдэх  төлөвлөгөөтэй байгаагаа АНУ тус байгууллагад мэдэгджээ. Энэ талаар Төрийн департаментын төлөөлөгч “Axios” цахим хэвлэлд мэдээлжээ. 
АНУ-ын эрх баригчид 2011 онд Палестиныг эгнээндээ элсүүлсэнтэй нь холбогдуулан тус байгууллагыг санхүүжүүлэхээс татгалзаж, 2018 онд Израилын эсрэг бодлого явуулж байна хэмээн буруутган ЮНЕСКО-гоос гарсан юм.
 
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын удирдлага, нөөцийн асуудал эрхэлсэн орлогч Ричард Верма эргэн нэгдэх төлөвлөгөөгөө ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулед энэ сарын 8-нд илгээсэн гэж “Axios” бичжээ.
 
Тус хэвлэлийн мэдээлснээр, энэхүү төлөвлөгөө нь талуудын урт удаан хэлэлцээний үр дүнд юм. Ерөнхийлөгч Жо Байден ЮНЕСКО-д “Хятадын нөлөөөсөн нэмэгдэж буйг” ийнхүү сөрөхийг оролдож байна гэж сэтгүүлчид үзэж байна. 
 
ЮНЕСКО нь боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаагаар дамжуулан хууль, хүний эрхийг хүндэтгэн дээдлэх, дэмжих зорилгоор 1945 онд НҮБ-ын ивээл дор байгуулагдсан олон улсын байгууллага юм.
 
 
Э.ХуланЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ