Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Жо Байден энэ онд хүлээн авах дүрвэгсдийн квотыг нэмэгдүүлжээ



АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 10 дугаар сарын 1-нээс эхэлсэн 2021 оны санхүүгийн жилд хүлээж авах дүрвэгсдийн тоог 15 000-аас 62 500 болгож нэмэгдүүллээ гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.


“Ингэснээр дүрвэгсдийг хүлээн авч, дэмждэг орны хувиар Америкийн үнэ цэнийг тусгаагүй, өмнөх засаг захиргааны тогтоосон түүхэн дэх хамгийн бага квотыг хүчингүй болж буй юм. Шинэ квот нь дүрвэгсдийг хүлээн авах асуудалд АНУ-ын нөөц бололцоог нэмэгдүүлэх талаар гаргаж буй хүчин чармайлтад дэмжлэг болно" гэж Цагаан ордны тэргүүн мэдэгдсэн байна. 


Энэ онд 15 000 дүрвэгч хүлээн авах квотыг АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Дональд Трамп 10 дугаар сарын сүүлчээр тогтоожээ. Энэ нь 1980 оноос хойших хамгийн бага үзүүлэлт юм. 2020 оны санхүүгийн жилд дүрвэгсдийг хүлээж авах квотыг 2019 оныхоос /30 мянга/ хоёр дахин бууруулж 18 000-аар тогтоож байжээ.


Жо Байден энэ онд хүлээн авах дүрвэгсдийн квотыг хэвээр үлдээх шийдвэрийг дөрөвдүгээр сарын 16-нд гаргасан. Гэвч энэ шийдвэр нь ихээхэн шүүмжлэлд өртсөн бөгөөд Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга тэр өдрөө гаргасан мэдэгдэлдээ энэ тоо эцсийнх биш гэдгийг онцлоод "Ерөнхийлөгч дүрвэгсдийн квотыг нэмэгдүүлэхтэй холбоотой эцсийн шийдвэрээ тавдугаар сарын 15-ны дотор гаргана" гэж мэдэгдсэн юм. 


Хоёрдугаар сард Жо Байден 2022 оны санхүүгийн жилд гадаадаас хүлээн авах дүрвэгсдийн квотыг 125 000 болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж мэдэгдэж байсан билээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ