Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Иргэдийнхээ санал хүсэлтийг сонсжээ


 
Сар бүрийн нэгний өдөр Төв аймгийн ЗДТГ-ын удирдлагууд Зуунмод сумын зургаан багийн иргэдийг хүлээн авч уулзан тулгамдсан асуудлуудыг нь сонсдог уламжлалтай ажээ. 

Тэгвэл энэ сарын нэгний өдрийн уулзалтаар аймгийн удирдлагууд тус сумын Баянхошуу багт үерийн улмаас үүссэн лаг шавар, далан шуудууг цэвэрлэж, засварласан байдалтай газар дээр нь танилцжээ. Мөн үеэрээ тус ажилд зориулсан хөрөнгийн үлдэгдлийг яаралтай шийдвэрлэж, үерийн далангийн зураг төслийн ажлыг мэргэжлийн байгууллагаар энэ онд багтаан гүйцэтгүүлэх үүрэг даалгаврыг Зуунмод сумын ЗДТГ-т үүрэг өглөө. 
Мөн уулзалтын үер иргэдийн зүгээс гудамж талбайн гэрэлтүүлгийг нэмэх. Үерийн далан шуудууг сэргээх, шинээр байгуулах. Үерийн улмаас үүссэн лаг шаврыг цэвэрлэх, гудамжинд үүссэн шавар, шороог тэгшлэх болон газар олголттой холбоотой асуудлуудаар удирдлагуудад саналаа хэлжээ. Ташрамд тус багт оршин суудаг 20 иргэний газар хүссэн өргөдлийг хүлээн авч 15 иргэний газрын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд дээрх айлуудын эрчим хүчний асуудлыг өнөөдөр уулзалтын үеэр шийдвэрлэсэн аж. Түүнчлэн аймгийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбаатар тус сумын Баянхошуу багт өнгөрсөн долоодугаар сарын уулзалтаар иргэдээс ирүүлсэн 14 асуудлын есөн асуудлыг  нь шийдвэрлэсэн бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг шат дараатай шийдвэрлэх. Өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу гүйцэтгэлийг хянаж ажиллахыг багийн удирдлагад үүрэг болголоо.

Montsame.mn
  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ