Попын хаан Майклс Жексоны тухай намтарчилсан киноны анхны тов ирэх дөрөвдүгээр сард байсан бөгөөд зохиолын явцаас шалтгаалан 10 дугаар сар хүртэл хойшилжээ.
Lionsgate компанийн хийж буй тус киноны талаар албан ёсны тайлбар хийхээс татгалзсан юм. Уг киноны зохиолчоор гурван удаа Оскарт нэр дэвшсэн Жон Логан ажиллаж буй. Кинонд Майкл Жексоны амьдрал, уран бүтээлийн талаар өгүүлэх бөгөөд киноны гол дүрд Жексоны ахын хүү Жаафар Жексон тоглохоор сонгогдсон юм. Киноны продюсер Грэм Кингийн хувьд киноныхоо гол дүрд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан билээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: CNN