Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Грэммийн шагнал гардуулах ёслолд оролцохын тулд 80 гаруй шивээсээ далдалжээ


АНУ-ын хөгжмийн зохиолч, загвар өмсөгч, жүжигчин Парис Жексон 66 дахь удаагийн Грэмийн шагнал гардуулах ёслолд хүрэлцэн иржээ. Гар болон цээж хэсэгтээ олон тооны шивээстэй тэрээр энэ удаад бүхий л шивээсээ далдлажээ. 
80 гаруй шивээсээ ийнхүү далдалсан түүнийг шүтэн бишрэгчид нь танигдахын аргагүй өөр болсон хэмээсэн бөгөөд энэхүү өөрчлөлтийг алдарт нүүр будагч Тайсон Фоунтейн хийжээ. Түүний шивээснүүдийг 44 ам.доллараар худалдаалагддаг Cover Fx хэмээх кремний тусламжтайгаар далдалсан тухайгаа Тайсон Фоунтейн дурдсан байна. 
Попын хаан Майкл Жексоны бага охин Парис Жексон биеийнхээ ихэнх хэсэгт талийгаач аавынхаа дурсгалд зориулсан шивээс хийлгэсэн байдаг бөгөөд 1991 онд гарсан "Dangerous" цомгийнх нь ковер зураг хүртэл бий. Мөн найзуудтайгаа хамт хийлгэсэн хос шивээс 10 орчим байдаг тухай дурдсан тэрээр 2020 оноос эхлэн өөртөө шивээс хийж эхэлсэн байна. 
 
https://news.zindaa.mn/4srr
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ