Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Тэгри Чину" киноны зураг авалтыг ХӨВСГӨЛ аймагт хийжээ


Саяхан Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн Г.Эрдэнэбилэгийн Ерөнхий найруулагчаар ажиллаж, өөрөө гол дүр бүтээсэн "Тэгри Чину" олон ангит киноны 9 анги "VOO"-д тавигдаж, олны хүртээл болоод байна. 
"Belgute Pictures", "Mount Guard" болон "Mobinet" компанийн "VOO" үйлчилгээ хамтран бүтээсэн тус киноны эх зохиолыг Тодко Самсон бичсэн бөгөөд 28 гол дүртэй бүтээл гэдгээрээ онцлогтой.
Ардын жүжигчин П.Цэрэндагва тэргүүтэй Д.Гүрсэд, Д.Цэрэндарьзав, Ё.Цог, Ш.Доржсүрэн, Г.Эрдэнэбилэг, С.Ариунбямба, Н.Ялалт, Б.Шинэбаяр, Г.Тэнүүн-Эрдэнэ, Э.Ариунболд, Б.Баяржавхлан, А.Дэлгэрмаа, З.Аминсанаа нарын жүжигчид гол ба туслах дүрүүдийг бүтээсэн тус киноны сүүлийн анги ирэх долоо хоногийн пүрэв гаригт үзэгчдийн мэлмийд хүрнэ. 
Хувцас, хэрэгсэл, зохиолын агуулга, хэл найруулга, байгалийн онцгой төрх гээд бүх зүйлээрээ олны анхаарлыг татаж буй тус киноны зураг авалтыг Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд хийжээ.

 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ